Эргономик
Эргономик
гэдэг үг нь зуршил, заншил ба ажлын хууль гэсэн утгатай үг юм. Эргономикийг
техник дэх хүний хүчин зүйл гэж нэрлэдэг. “Ажилчиндаа тохирсон ажил” гэж
тодорхойлдог. Эргономикийг хүний биологийн шинжлэх ухааныг ажилчны хөдөлмөрийн
бүтээмжийг өндөр байлгах, цагийг хэмнэхэд дээд зэргийн тохиромжтой орчин ба
ажилчинд тохирсон техникийн хэрэглээтэй холбосон шинжлэх ухаан юм. Иймд
эргономик нь хүний эрүүл мэндийн асуудал төдийгүй хөдөлмөрийн бүтээмжийг
нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний өртөгийг хэмнэх зэрэгт чухал ач холбогдолтой. Эрүүл мэндийн таагүй асуудлууд болох нүд
аргах, нуруу чилэх, бие хөших, стрессд орох зэрэг эмгэгээс хэрхэн урьдчилан
сэргийлж болох талаар авч үзье.
Ажлын байранд
Юуны түрүүн ажлын байраа зөв
тоноглохоос эхэлнэ. Ширээ сандал, компьютерийн байршил, агааржуулалт,
гэрэлтүүлэг зэрэг юм. Хөдөлмөрийн бүтээмж, компьютерийн ашигтай байрлалын хувьд
Г хэлбэрийн булангийн ширээ хамгийн тохиромжтой. Ширээ нь дэлгэцний хэмжээ,
процессор болон хэвлэх төрөөрөмж, бусад нэмэлт төхөөрөмжүүдийн овор хэмжээнээс
шалтгаална. Ширээний өргөн 70-85 см, өндөр нь 75 орчим см байвал зохино. Өрөө
нь 15-30 хэм дулаан хэвийн чийгшилт, тоосгүй орчин шаардлагатай. Компьютер дээр
ажиллаж байгаа хүмүүсийн гар, их бие, хөл нь 90 градус байх ба толгой нь
цэх байх ёстой. Ажлын байрны хувьд энэ нь хамгийн зөв байрлал юм. Гэвч ихэнх
хэрэглэгчид эхний хэдэн минутад энэ байдлаар суухыг хичээдэг боловч тун удалгүй
больдог
гар ба хулгана
Компьютерийн гарыг ширээн дээр бус
түүнээс доош байрлуулж, хэрэглэгчийн сарвуу цэх, гар нь тохойгоороо 90
градус илүү өнцгөөр дэлгэгдсэн байх нь илүү тохирожтой. Гарын тавиурын
өндөр намыг хэрэглэгч өөрөө тохируулж, байнга өөрчилж байхаар хийгдсэн байх
ёстой. Компьютерийн гаранд тоос шороо хуримтлагдах юм уу эсвэл хүний
санамсаргүй үйл ажиллагаанаас болж ямар нэгэн шингэн зүйл асгах зэрэг аюулаас
сэргийлэх зорилгоор маш нимгэн материалаар хийгдсэн бүтээгдхүүн байдаг. Энэ нь
бат бөх, халуунд тэсвэртэй, уян хатан, тунгалаг өнгөтэй байдаг бөгөөд хүний
гарт саад учруулдаггүй байна.
Дэлгэц
Компьютерийн
дэлгэц нь 15-17 инчийнх байвал нэн тохиромжтой. Дэлгэцийг сэргээх давтамж 85
Гц-ээс ихгүй байвал зохино. Нүдний харах хүрээнд буюу харааны фокусын хүрээнд
компьютерийн дэлгэц багтаж байхаар тохируулах шаардлагатай. Дэлгэцийн өмнө хэт
удаан сууснаас нүд чихээр чилж, толгой өвдөх сөрөг талтай. Иймд 1-2 цаг тутамд
амарч байх хэрэгтэй Компьютерийн дэлгэцнээс ялгарах гэрэл нь өрөөний
гэрэлтэлтээс 3-4 дахин хурц байдаг тул гэрэл дэлгэцэнд ойж гялбахаас сэргийлж,
цонх болон хурц гэрэлтэй газраас хол байрлуулах, гэрлийн ойлтын эсрэг дэлгэцээ
байруулах хэрэгтэй. Ер нь том дэлгэц нь жижиг дэлгэцээс илүү нүдэнд хор багатай
байдаг. Таны нүднээс компьютерийн дэлгэц хүртэлх зай 50-60 см байх ёстой бөгөөд
дэлгэцийнхээ тоосыг цаг үргэлж арчиж байх хэрэгтэй. Дэлгэцийг хэт ойроос
харснаас нүд чилэх гол шалтгаан болдог. Хүн дэлгэцэн дэх текстийг уншиж чадаж
байвал энэ зайг хол биш гэж үзнэ. Харин уншиж чадахгүй бол дэлгэцэнд ойртохоос
аль болох зайлсхийж, дэлгэцэн дэх мэдээллийг томруулж уншихыг хичээх хэрэгтэй.
Дэлгэцийг хойш нь бага зэрэг налуу байрлуулахад дээд хэсэг нь нүднээс ялимгүй
хол зайд байрлана. Харин дэлгэцийг доош нь бөхийлгөж байрлуулах нь хамгийн муу
байдаг.
оюун санаа
Хэвлэх төхөөрөмжийн болон
компьютерийн процессороос гарах дуу чимээ нь хэрэглэгчийг мэдрэлийн хэт
ачаалалд оруулж, толгойг нь өвтгөдөг. Эмэгтэйчүүд эрчүүдийг бодвол өндөр
давтамжийн дууг илүү сонсдог тул тэдэнд эдгээр дуу чимээ ихээр нөлөөлдөг. Иймд
мөн ойр ойрхон богино хугацааны завсарлага хийж байх хэрэгтэй. Завсарлагын үеэр
янз бүрийн жижиг дасгалуудыг хийж байх хэрэгтэй. Жишээ нь гараа чанга атгаж
тэнийлгэх, алганд зөөлөн иллэг хийх, алсын бараа харах, толгой хүзүү, нурууны
дасгал